Монголын урлагийн зөвлөлийн санаачилгаар зохион байгуулагддаг Моушн Монголиа орчин үеийн бүжгийн олон улсын наадам дөрөвдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Тус наадам нь орчин үеийн бүжгээр дамжуулан соёлын олон төрөлт байдлыг дэмжих, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Наадмын хүрээнд тоглолт, сургалт, мастер класс, хамтарсан уран бүтээл зэрэг хөтөлбөрүүд болдог нь бүжиг дэглээч, уран бүтээлчдийн мэргэжлийн солилцоо, урт хугацааны хамтын ажиллагааг дэмждэг байна. Энэ жил орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн уран бүтээлчдийг урьж оролцуулж байгаагаараа онцлог юм.