ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ МЭДЭЭ

Admin
2026/04/27

Ирэх тавдугаар сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх ч баруун хойд болон зүүн хойд хэсгээр дунджийн орчим байна. Харин зүүн аймгуудын нутгаар хур тунадас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Сарын эхээр дулаарах боловч нэг, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн дунд, сүүлчээр түр хугацаанд сэрүүснэ. Харин сарын сүүлээр хур тунадас нэмэгдэх төлөвтэй байна. Мөн нийт нутгаар салхи шуурга ихсэх, хуурайшилт нэмэгдэх магадлалтай тул ой, хээрийн түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow