ХБНГУ-ЫН ЭКС КАНЦЛЕР АНГЕЛА МЕРКЕЛЬ ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС 65 МЯНГАН ЕВРО ХУВЬДАА ЗАРЦУУЛЖЭЭ

Admin
2026/04/27

Германы Холбооны канцлер асан Ангела Меркель 2024 оны 7-р сараас хойш улсын төсвийн хөрөнгөөс хоёр жилийн хугацаанд 65 мянган евро хувьдаа зарцуулсанд бурууджээ. 

Бундестаг дахь “Германы төлөөх альтернатив”  намын бүлгээс экс канцлерыг төсвийн мөнгийг хувьдаа үр ашиггүй зүйлд зарцуулсанд буруутгасан байна. Тэгвэл дээрх мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх Бундестагийн тайлан мэдээлэлд хатагтай Меркель 2024 оны 7-р сарын 1-нээс 2026 оны 3-р сарын 31-ний хооронд нийт 64 мянга 677 еврог хувийн үсчин болоод гоо сайхны үйлчилгээнд зарцуулсан болохыг дурьджээ.  Түүнчлэн Германы Холбооны төсвөөс Меркелийн гадны улс орнуудад хийх айлчлалын зардлыг мөн төлж байжээ. Энэ зорилгоор дээрх хугацаанд нийт 10,5 мянган евро зарцуулсан байна.

Тэгвэл Германы татвар төлөгчдийн мөнгөөр 2025 оны 5-р сард албан сэнтийгээсээ буусан Холбооны канцлер асан Олаф Шольцад мөн гадны аялалын зардалд 6 мянган евро зарцуулсан байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow