Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа. Энэ удаагийн ээлжит бус хуралдаанд 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь буюу 93.5 хувь нь НИТХ-ын дарга А.Баярыг огцруулахыг дэмжиж санал өглөө. Сүүлийн хоёр сарын хугацаанд НИТХ-ыг хуралдуулаагүй, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг үндэслэлээр огцруулжээ. Иймээс А.Баярыг НИТХ-ын даргаас огцруулж, тогтоолын төслийг баталлаа.