БУДДЫН ШАШНЫ ЛАМ НАРААС 112 КГ ХАР ТАМХИ ИЛРҮҮЛЭН ХУРААЖЭЭ

Admin
2026/04/28

Шри Ланкийн нийслэл Коломбо хотын олон улсын нисэх буудалд буддын шашны 22 ламыг хууль бусаар хориотой бодис авч явсан хэргээр баривчлан саатуулжээ. Нисэх буудлын гаалийн ажилтнууд Тайландын Буддын шашны лам нараас нийт 112 кг каннабис илрүүлэн хураан авсан байна.

Марихуаныг тунгалаг уутанд савлаж, ачаа тээшнийхээ давхар ёроолд нуусан байжээ.  Шри Ланкийн гаалийн ажилтнуудын ярьснаар лам тус бүрийн ачаанаас ойролцоогоор таван кг мансууруулах бодис буюу нийт 112 кг хориотой бодис илрүүлсэн байна.  

Лам нарыг баривчлан саатуулж Шри Ланкийн баруун хэсэгт байрлах Негомбо хотын шүүхэд шилжүүлэн байцаалт мэдүүлэг авч эхэлжээ.

Анхан шатны мөрдөн байцаалтаар хориотой ачааг Коломбо хотын Жамбу-ралия дүүргийн буддын сүм хийдийн 3 лам Фейсбүүкээр бусад 19 хүнийг эгнээндээ элсүүлэн хилээр хориотой барааг тээвэрлэх даалгавар өгсөн болохыг тогтоожээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийнхний дамжуулснаар лам нарын авч явсан хар тамхи нь каннабис болон гашишийн төрлийн хар тамхи байжээ. Нийт хар тамхины зах зээлийн үнэ ойролцоогоор 3,6 сая доллар гэнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow