ОЙ, ХЭЭРИЙН 72 ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Admin
2026/04/29

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 10 аймгийн 41 суманд 72 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Үүнээс сүүлийн 7 хоногт Увс, Дорнод, Завхан, Хөвсгөл, Хэнтий аймагт нийт 9 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Ой, хээрийн гал  түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар 528.222 га талбай өртсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow