АНУ-ЫН КОНГРЕСС ДАХЬ АРДЧИЛСАН НАМ ТРАМПЫН ЭСРЭГ ГОМДОЛ ГАРГАЖ БОЛЗОШГҮЙ

Admin
2026/04/29

АНУ-ын Конгресс дахь Ардчилсан намын бүлэг Цагаан ордны удирдагч Ирантай 5-р сарын 1-нээс хойш хууль тогтоох байгууллагын зөвшөөрөлгүйгээр дайн тулаан, мөргөлдөөнийг үргэлжлүүлбэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг шүүхэд гомдол мэдүүлэх болно гэж мэдэгджээ.  

Трамп өнгөрсөн 2-р сарын 28-нд Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах тухай Конгресст мэдэгдсэнээс хойш 5-р сарын 1 гэхэд 60 хоног буюу бүтэн хоёр сарын хугацаа өнгөрөх юм.

Дээрх хугацаа дуусгавар болбол Ерөнхийлөгч Трамп цэргийн ажиллагааг цаашид үргэлжлүүлэх хууль тогтоох байгууллагын зөвшөөрөл авах, эсвэл цэргээ  эргүүлэн татахад шаардагдах 30 хоногийн хугацаанд ажиллагаа явуулах зөвшөөрөл бичгээр авч баталгаажуулах үүрэгтэй юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow