ФРАНЦЫН ИРГЭДИЙН ДУНД АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАХ ҮЗЛИЙН АСУУДЛААР САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖЭЭ

Admin
2026/04/03

Францын иргэдийн дунд арьс өнгөний үзлийн талаар бүх нийтийн санал асуулга явуулжээ. Санал асуулгын дүнд Францын иргэд өнгөт гэхээс илүүтэй цагаан арьстнуудад илүү ялгавартай хандаж байгааг тодорхойлсон байна. Санал асуулгад оролцсон иргэдийн 65% нь Францад цагаан арьст иргэд арьс өнгөний ялгаварлан гадуурхалтад илүүтэй өртөж байна гэж үзжээ.

Европа-1 радиостанц, Си-ньюз телевизийн суваг болон Журнал дю Дюманше сонинд зориулж CSA компанийн судалгааны албанаас явуулсан санал асуулгын дүнд орчин цагт Францын нийгмийн янз бүрийн давхаргын хүрээнд цагаан арьст иргэдийн эсрэг илүүтэй ялгаварлан гадуурхалт байгаа нь батлагджээ. Үүнтэй санал асуулгад оролцогсдын 67% нь санал нэгдсэн байна. Ингэхдээ санал хураалтад оролцсон эрэгтэйчүүдийн 70% нь, мөн эмэгтэйчүүдийн 66% нь дээрх дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow