Баригдаад удаагүй байсан 136 метр өндөр Тегераныг Каражтай холбодог хамгийн өндөр гүүр дэлбэрэлтэнд өртжээ.
АНУ ерөнхийлөгч Дональд Трамп "Truth Social" хаягаараа жиргэхдээ "Ираны хамгийн том гүүр нурлаа, дахин хэзээ ч ашиглагдахгүй боллоо. Өөр цохилтууд ч айсуй. Ираны хувьд хэтэрхий оройтохоосоо өмнө хэлэлцээ хийх цаг нь ирсэн. Аугаа улс гэх зүйлээс нь юу ч үлдсэнгүй. Энэ дэлхийн өөр хаана ч байхгүй манай хамгийн гайхалтай, хамгийн хүчирхэг арми Иранд үлдсэн бусад зүйлийг сөнөөх ажиллагаагаа эхлүүлээ ч үгүй байна. Гүүрнүүд, дараа нь цахилгаан станцууд байх болно. Шинэ дэглэмийн удирдагчид юу хийх ёстойгоо, ХУРДАН хийх ёстойгоо мэдэж байгаа" гэжээ.


Тус гүүрийг дэлбэлснээр АНУ-ын хүчин Ираны пуужин болон дроны хүчинд зориулсан цэргийн төлөвлөгөөт хангамжийг тасалдуулж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй дахин өөр гүүрүүдийг ч дэлбэлэх гэж байгааг цэргийн эх сурвалж мэдэгджээ. Дэлбэрэлтийн улмаас найман хүн нас барж, 95 хүн шархаджээ.
Гүүр дэлбэлэх ажиллагаанд Израиль оролцоогүй, зөвхөн АНУ-ын бай байсныг мөн АНУ-ын Төв командлалын тайланд дурдсан байна.