Та 2026 оны 1-р улирлын төлбөрийн баримтаа 2026.04.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу.
НӨАТ-ын урамшууллын систем нь иргэдийг худалдан авалтын баримтаа бүртгүүлэх, далд эдийн засгийг бууруулах зорилготой бөгөөд улирал тутамд буцаан олголтыг олгодог.
Мөн баримтын мэдээлэл зөрүүтэй, эсвэл бүртгэгдээгүй тохиолдолд тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хандаж засварлуулахыг зөвлөж байна.