НООЛУУР 180-203 МЯНГАН ТӨГРӨНИЙ ХАНШТАЙ БАЙНА

Admin
2026/04/06

Хаврын урь орж, ханш нээхтэй зэрэгцээд малчид ноолуураа самнаж эхэлж байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар ноолуур худалдан авах ханш аймаг, орон нутгуудад харилцан адилгүй үнэ ханштай байна.  Ханшийн хувьд 180–203 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж, Зүүн бүсийн аймгуудад ноолуурын ханш өндөр байгаа бол төв болон хойд бүсэд харьцангуй бага түвшинд байгаа юм.

Тухайлбал зүүн бүсийн Дорнод аймагт ноолуурын ханш хамгийн өндөр буюу  1 кг нь 200–203 мянган төгрөгийн хооронд байна. Хэнтий болон Сүхбаатар аймагт ханш ойролцоо буюу 196–199 мянган төгрөгийн ханштай байна.

Тэгвэл төвийн бүсийн Төв, Орхон, Булган зэрэг аймгуудад ноолуурыг 180–185 мянган төгрөгөөр худалдан авч байгаа юм. Харин хойд бүсийн Хөвсгөл аймагт ноолуурын энэ хаврын ханш ойролцоогоор 180 мянган төгрөг байна.

Цаашид зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн нөхцөлөөс шалтгаалан ноолуурын ханшид өөрчлөлт орох төлөвтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow