ДҮҮЖИН ТЭЭВЭР ГУРВАН ШУГАМТАЙ БАЙНА

Admin
2026/04/13

Нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газар дүүжин тээврийн гурван шугамтай байхаар төлөвлөснөө зарлалаа.

1-р шугам: Яармагаас 1-р хороолол хүртэл. Хамгийн өндөр тулгуур нь 42 метр байх бөгөөд нэг кабинд 10 хүн сууна.

2-р шугам: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн хүртэл. ТЭЗҮ-гийн санхүүжилт бэлэн болсон.

3-р шугам: Тодорхойгүй. Одоогоор Богд уулыг давуулан аялал жуучлалын чиглэлээр байгуулахыг судалж байгаа аж.

Дүүжин тээврийн эхний шугамыг угсарч эхэлсэн бөгөөд энэ сарын сүүлчээр ган татлагыг татаж, 7-р сард дуусган туршилтын тээвэр хийж, 11-р сараас иргэдэд үйлчлэхээр төлөвлөжээ. Одоогоор 98 кабинаас 28 нь ирээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow