ОРБАНЫ ЭРИН ҮЕ ДУУСГАВАР БОЛЛОО

Admin
2026/04/13

Унгарын парламентын сонгууль дөрөвдүгээр сарын 12-нд болж, сонгуулийн дүнгээр Виктор Орбаны 16 жилийн засаглал дуусгавар боллоо. Унгарын сөрөг хүчний Тисза нам 138 суудал авснаар Орбаны дэглэмийг түлхэн унагаж байна. Санал хураалтын 98 гаруй хувийг тоолсны үндсэн дээр гаргасан урьдчилсан дүнгээр Орбаны Фидес нам ердөө 55-хан суудал авсан бол барууны үзэлтэй Бидний эх орон нам зургаан суудал авчээ.

Тисза намын дарга Петер Мажар "Бид чадлаа. Бид хамтдаа Унгарын дэглэмийг түлхэн унагалаа. Ардчилсан Унгарын түүхэнд өмнө нь хэзээ ч ийм олон хүн нэг намд санал өгч байгаагүй" гэв. Үүний зэрэгцээ Виктор Орбан түүн рүү утасдаж, ялалтад нь баяр хүргэснийг цахим хуудсаараа мэдэгджээ.

Тэрбээр энэ удаагийн сонгуулийн ялалтыг 1848 оны Унгарын хувьсгал, 1956 онд Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийн эсрэг бослоготой зүйрлэв. Орбан тухайн үед Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийн эсрэг үг хэлж байсан түүхтэй ч өнөөдөр тэр Владимир Путины ойрын холбоотон болсон билээ. Оросыг дэмждэгээсээ болоод тэр Европын холбоон дундаа нэр хүндгүй болоод буй.

Тисза намын дарга Петер Мажар ерөнхий сайдын хувиар анхны гадаад айлчлалаа Варшав руу хийнэ. Энэ нь Унгарын Польштой тогтоосон 1000 жилийн нөхөрлөлийг бэхжүүлэх учиртай юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow