АНУ-ын зэвсэгт хүчин дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Ираны эргийн дагуу далайн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах тухайгаа мэдэгдлээ. АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал (CENTCOM) "далайн бүслэлт" гэж нэрлэж буй энэхүү ажиллагаа нь Ираны боомтуудтай холбоотой бүх хөлөг онгоцнуудыг хөдөлгөөнийг хязгаарлах зорилготой юм.
"CENTCOM-ын хүчнүүд Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу далайн бүх хөдөлгөөнийг бүслэн хааж эхэлнэ" гэж командлалын мэдээлэлд онцолсон байна. Энэхүү ажиллагаа нь бүх улс орны хөлөг онгоцонд хамаарах ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Fox News сувагт өгсөн ярилцлагадаа, хэд хэдэн улс Вашингтоны энэхүү санаачилгыг дэмжиж магадгүйг дурдаад, гол зорилго нь Ираны газрын тосны экспортын орлогыг хаах явдал гэж мэдэгджээ. "Иран таалагдсан хүндээ газрын тосоо зарж, мөнгө олох боломжийг олгохгүй" гэж тэрбээр хэлсэн байна.
Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус өмнө нь мэдэгдэхдээ, Ормузын хоолой дахь хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг бүрэн хяналтдаа байлгаж байгаа гэжээ. Ираны эрх баригчид стратегийн чухал ач холбогдолтой тус бүс нутаг дахь нөхцөл байдлыг өөрийн тэнгисийн цэргийн хүчээр бүрэн хянаж байгааг онцлон тэмдэглэсэн байна.