ДОРНОД АЙМГИЙН ЗАРИМ СУМДЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

Admin
2026/04/13

Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Чулуунхороот сумдын Засаг даргын тамгын газарт туулах чадвар сайтай автомашин олгосныг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг тус аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.

Ингэснээр тухайн орон нутгийн хэмжээнд зонхилон тохиолддог гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэж байна.


Эдгээр автомашиныг засгийн газрын нөөц сангаас хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, ой, хээрийн гал түймэр, хүчтэй салхи, шуурга зэрэг байгаль цаг уурын гаралтай аюулт гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилоготойгоор шийдвэрлэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow