ОРОС УКРАИНЫ ТАЛУУД ОЛЗНЫ ЦЭРГҮҮДЭЭ СОЛИЛЦЛОО

Admin
2026/04/13

Украин, Оросын талууд дайны явцад хоёр талд олзлогдсон цэргүүдээ харилцан солилцлоо. Энэ удаад 175:175 гэсэн харьцаагаар олзлогдсон цэргийн албан хаагчдаа солилцсон байна. Түүнчлэн цэргүүдээс гадна хоёр талаас 7 энгийн номхон иргэдээ ч мөн солилцжээ.

Украины талын мэдээлж байгаагаар Оростой солилцсон цэргүүдийн дотор дайн тулаан эхэлсэн  2022 оноос хойш олзонд байсан цэргүүд ч багтаж байгаа гэнэ. Тэдний дотор Мариуполь хот, Чернобылийн АЦС-ын район, Донецк, Запорож, Курс, Луганск, Сумы, Харьков, Херсоны чиглэлд  тулалдаанд оролцсон цэргүүд байгаа юм.

Өмнө нь 3 дугаар сарын 6-нд хоёр тал 300:300 гэсэн харьцаагаар олзлогдсон цэргүүдээ солилцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow