Германы Берлин хотын хөлбөмбөгийн “Унион” баг эмэгтэй дасгалжуулагчтай болжээ. 34 настай Мари-Луизе Эта “Унион” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Штеффен Баумгартын оронд энэ багт ирж ажиллахаар болжээ.
Ингэснээр Европын топ лигийн дээд дивизионы эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар түүхэнд анх удаагаа эмэгтэй хүн ажиллахаар болсон байна.
Мари-Луизе Эта шинэ албанд очихоосоо өмнө Бундеслиг дэх анхны эмэгтэй туслах дасгалжуулагч болж, мөн түүхэнд анхны гэсэн тодотгол хүртэж байжээ. Эта Берлиний "Турбине Потсдам" багт тоглож байсан, багтайгаа хамт 2010 онд Аваргуудын лигт түрүүлж, Бундеслигийн аваргаар гурван удаа шалгарч байжээ.