Монгол Улсад Дэлхийн цагдаагийн гардан тулааны холбооны анхны "Мастер багш" цолтон төрлөө. 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд буюу Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 82 жилийн ойн өдөр Дэлхийн цагдаагийн гардан тулааны холбооны түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.

Цагдаагийн гардан тулааны "Мастер багш" хэмээх зэрэг дэвийг Монгол Улсад анх удаа олгосон ба энэхүү хүндтэй цолыг Дэлхийн цагдаагийн гардан тулааны холбоог хамтран үүсгэн байгуулагч Б.Ганболд гардав.
Энэхүү түүхэн мөч нь мэргэжлийн тактик, ур чадвар болон багш, шавийн залгамж халааг баталгаажуулсан түүхэн үйл явдал боллоо.