Испанид цаг агаар огцом халж байгаа учраас ресторан бар зэрэг үйлчилгээний газрууд ил задгай байрлалтай террас сүүдрэвчтэй хэсгээ хааж байна. Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудын үйлдвэрчний холбоо хэт халалттай холбоотойгоор ийм журам гаргажээ.
Хэдийгээр зуны дэлгэр цагт гадаах гудамж талбай, терраст хүмүүс сууж үйлчлүүлэх дуртай байдаг ч энэ нь олон цагаар ажилладаг үйлчилгээний ажилтнуудад тухгүй, цаашлаад эрүүл мэндийн асуудлууд үүсч байгаа учраас цаг агаар хэт халж байгаа цаг үед байгууллагууд гадаах талбайн үйлчилгээгээ зогсоох журамд шилжих бололтой.
Энэ нь өдрийн хэт халалтын үед л үйлчлэх түр журам юм. Энэ алхмыг үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахих хамгаалах үүднээс авч байгааг үйлдвэрчний холбооноос мэдэгджээ. Энэ журам цаг уурын байгууллагаас цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан улбар шар эсвэл улаан түвшин зарласан тохиолдолд мөрдөгдөнө.
Шинэ дүрмийг дагаж мөрдөөгүй байгууллагад 50,000 евро хүртэлх торгууль ногдуулахаар болжээ.