УЛААН ТАЛБАЙД БОЛОХ ЯЛАЛТЫН БАЯРЫН ЖАГСААЛД ЦЭРГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ОРОЛЦОХГҮЙ

Admin
2026/04/29

2026 оны 5-р сарын 9-нд болох Аугаа Эх орны дайны Ялалтын 81 жилийн цэргийн сүрт жагсаал энэ жил цэргийн техник хэрэгсэлгүй явагдана.

ОХУ-ын Батлан Хамгаалах яамны мэдээллээр Москва хотын төв Улаан талбайд болох Ялалтын баярын сүрт жагсаалд 2022 онд Украины эсрэг цэрэг дайны ажиллагаа эхэлснээс хойш анх удаа цэргийн техник хэрэгсэл оролцохгүй гэнэ.

Түүнчлэн баярын цэргийн сүрт жагсаалд Суворовын цэргийн академи, Нахимовын цэргийн сургууль, түүнчлэн кадетын корпусынхан оролцохгүй.

Аугаа Эх орны дайны Ялалтын 81 жилийн ойн сүрт жагсаалд энэ жил агаарын цэргийн хүчин оролцоноо. Улаан талбай дээгүүр Оросын цэргийн уран жолоодлогын багийнхан өөрсдийн үзүүлбэрээ үзүүлэхээс гадна агаарын хэсгийг СУ-25 довтолгооны онгоц хааж, ОХУ-ын туг далбааны өнгөөр Москвагийн тэнгэрийг чимэх нь ээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow