ОХУ шатахуун экспортдоо хязгаарлалт хийж байгаа ч Монгол Улсад хамаарахгүй гэж мэдэгдлээ

Admin
2025/11/18

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан энэ сарын 17-18-нд Москва хотноо болж байна. Монгол улсын хувьд ШХАБ-ын ажиглагч хоёр орны нэг бөгөөд энэ хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар албаны бусад хүмүүсийн хамт оролцож байна. 

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзалт хийсэн бөгөөд ОХУ-ын талтай хийсэн уулзалтын үеэр "нефтийн бүтээгдэхүүний" талаар тодорхой хариултыг авчээ. ОХУ шатахуун, автобензиний экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин онцолсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow