Австралийн Сидней хотод “Хануки” баярын үеэр ням гарагт болсон хэргийг эцэг хүү хоёр хамтран үйлдсэн болохыг хууль сахиулагчид тогтоожээ. Бонди-Бич далайн эргийн наран шарлагын газрын дэргэд гэгээн цагаан өдрөөр галт зэвсэг ашиглан халдлага үйлдэхийг завдсан хэргийг 50 настай Сажид Акрам, мөн түүний хүү 24 настай Навид Акрам нар үйлджээ. Тэгвэл тэднийг Исламын улс алан хядах бүлэглэлтэй холбоо сүлбээтэй байсныг Австралийн хууль сахиулагчид тогтоожээ.
Хэргийн газарт цагдаа нар эцгийг нь буудан хороож, харин хүү Акрам нь хүнд шархтайгаар эмнэлэгт хүргэгдсэн юм. Ням гарагт Сидней хотын Бонди-бичид болсон зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 27 хүн шархаджээ. Хэрэг еврейн Хануки гэрлийн баярыг тэмдэглэх үеэр болжээ.