ЛУВРЫН МУЗЕЙ АЖИЛ ХАЯЛТААС ШАЛТГААЛАН ХААГДЖЭЭ

Admin
2025/12/18

Дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй музейн нэг болох алдарт Луврын музей 3 дахь хоногтоо хаалгаа барьжээ. Луврын музейн ажилтнууд 12-р сарын 15-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зарласнаас үүд хаалгаа хаагаад байна.

Музейн удирдлагууд Луврыг хэсэгчлэн нээхээ мэдэгдсэн ч ажилчид нь ажил хаялтаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Алдарт Луврын музейд нийтдээ 2,500 гаруй хүн ажилладаг. Францын Le Monde-гийн мэдээллээр 2022 оноос хойш музейн ажилтнууд нийт 37 удаагийн гомлол мэдүүлж, хөдөлмөрийн нөхцөл, ажлын цаг, хэт өндөр ачаалалтай ажилладаг, цалин хөлсний хэмжээгээ нэмэгдүүлэх зэрэг шаардлага тавьж байжээ. Тэгвэл энэ удаад Луврын ажилтнууд музейн санхүүжилтийг танахаар төлөвлөж байгааг эсэргүүцэн ажил хаялт зарлажээ. Францын Соёлын яам музейн санхүүжилтийг 2026 онд 6,7 сая доллараар танахаар төлөвлөж байгаа юм. Ингэхдээ музейн харуул хамгаалалт, аюулгүй байдалд илүүтэй анхаарч хамгаалалтын ажилтнуудын тоог нэмэхээр төлөвлөжээ. Гэвч удаа дараагийн хулгай халдлагад өртөөд байгаа Луврын ажилтнууд дээрх арга хэмжээг хангалтгүй гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow